
Хөшөө цайдам: Орхонголын үржил шимт хөндий, Цайдам нуурын баруун биед орших Хөшөө Цайдам хэмээх азрын нэр дэлхийн түрэг судлаач эрдэмтдийн зүрх сэтгэлийг соронздон татах болсоор даруй зуу гаруй жилийн нүүрийг үзжээ. Үүний шалтгаан юун хэмээвээс, одоогоос мянга гаруй жилийн тэртээ Монголоос Хар тэнгисийг хүртэлх уудам их нутгийг эзэгнэн, Орхон голоор төвлөрсөн хүчирхэг хаант улсыг байгуулсан түрэг угсаатны нэн хүчирхэг мандал бадралын цагт улс орноо мэргэн ухаанаар удирдан захирч явсан Билгэ хаан, түүний төрсөн дүү, цуут жанжин Күли-Тегин нарын гэрэлт хөшөө бүхий тахилын сүрлэг онгонууд чухам энэ нутгаас илрэн олдсоны учир болой. Түрэг түмний утга соёлын нэгэн гайхамшиг нь, тэд Төв Азийн нүүдэлчдийн дундаас анх түрүүн 1руни 1үо хэмээн нэршсэн, 38 үсэг бүхий авианы бичгийг зохиож түүх намтраа өөрсдөө туурвин бичих болсонд оршино. Ийм бичгийн дурсгал анх Енисей мөрний сав нутгаас олдож Енисейн бичиг хэмээн нэршсээр ирсэн бол Орхоны хөндийгээс илрэн олдсоноор дэлхий дахинаа Орхон-Енисейн бичиг нэрээр алдаршсан төдийгүй урьд емнө хэн ч тайлан уншиж чадаагүй байсан энэ бичгийн нууцыг тайлах боломж бүрджээ.
No comments:
Post a Comment