Wednesday, May 10, 2017

Монголын үзсэглэнт байгаль


Ноён уулын Хүннүгийн булш (Төв аймгийн Батсүмбэр сум)


Төв Азийн нүүдлийн соёл иргэншлийн түүх судлалын хамгийн гол салбаруудын нэг нь Хүннү судлал юм. Хүннүгийн төрийг барьж агсан хэсэг нь Монголчуудын өвөг учир тэдний байгуулсан төрийг Монголын нүүдэлчдийн анхны төр улс гэж үздэг. Хүннүгийн нутаг дэвсгэр нь өмнө зүг Цагаан хэрмээс умар зүгт Байгал нуур, баруун зүгт Ил Тарвагатай, дорно зүгт Солонгосын хойгт хүрч байв. Хүннү нар нь Хүннү улсын хаан Модуны өргөө нь Хангайн нуруу, Орхоны хөндийд байжээ. Түүхэнд нэрээ дуурсгасан Хүннүгийн археологийн дурсгалыг малтан шинжлэх ажлыг эхлүүлсэн судлаач бол Ю.Д.Талько Грынцевич юм. Тэрээр 100 орчим булшийг малтаж судлаж байжээ. Хүннүгийн түүх соёлын ул мөр, булш бунханууд Монгол нутагт олон. Үүнд: Ноён уул, Тахилтын хотгор, Гол мод, Эгийн гол, Туул голын хөндий Морин толгой, Бага газрын чулуу гэх мэт олон дурсгалт газрууд бий. Эдгээрийн дотроос Ноён уулаас олдсон олдворууд чухал байр суурьтай. 1912 онд Богд хаант Монгол Улсын нийслэл Өргөөгөөс хойш 130 гаруй км-ийн зайд орших Хараа голын эх Ноён уулын модон дунд Сүжигт, Журамт, Хужирт гэсэн гурван амны эхэнд олон хонхор байгааг алтны "Монголор" нийгэмлэгийн техникч А.Баллод /Болд ч гэдэг/ гэгч буриад эр олж харжээ. Тэрээр алт хайж яваад Журамтын амны эхний том нүхийг ухаад үзтэл эртний булш илэрсэн гэдэг. Энэ мэдээллийн дагуу Оросын ШУА-ийн шинжээчид ирэх гэтэл дэлхийн I дайн эхэлсэн учир ирэх боломжгүй болжээ. Үүнээс хойш 1924-1925 онд оросын судлаач П.К.Козловын удирдсан Монгол, Түвдийн газар зүйн шинжилгээний анги Ноён ууланд 200 гаруй булш байгааг тогтоосон юм. П.К.Козловын экспедици Ноён уулын зургаан булшийг малтаж ховор олдворууд олжээ.

Орхоны хөндийн байгаль, түүх соёлын дурсгалт цогцолбор /Хөшөөт цайдам, Хар балгас, Культегийн хөшөө- Түрэгийн эзэнт гүрний дурсгал /

Дэлхийн Өвийн Хороо 2004 оны 7 дугаар сарын 1-ний хуралдаанаар “Орхоны Хөндийн Соёлын Дурсгалт Газар”-ыг ЮНЕСКО-гийн Дэлхийн өвд бүртгэн авч хүн төрөлхтний нийтлэг үнэ цэнэ бүхий соёлын гайхамшигт дурсгал мөн гэдгийг дэлхий дахинд зарлан тунхагласан болно. Эртний түүхт Орхоны Хөндий нь Төв Азид малчин удамт нүүдэлчдийн томоохон улс гүрнүүд төр засаг, худалдаа, арилжаа, соёл, шашин шүтлэгийн гол төвүүдээ үүсгэн хөгжүүлж ирсний болон Өрнө Дорнын хийгээд соёл иргэншлүүдийн хоорондын харилцаа, холбооны гол уулзвар газар болж байсны түүхэн гэрч нотолгоо төдийгүй Суут Богд Чингисийн байгуулсан Монголын Эзэнт Гүрний нийслэл алдарт Хархорумын нандин дурсгалыг хадгалж байдгаараа Дэлхий дахинаа түгээмэл үнэ цэнэ бүхий хосгүй гайхамшигт дурсгалт нутаг юм.





    Хөшөө цайдам: Орхонголын үржил шимт хөндий, Цайдам нуурын баруун биед орших Хөшөө Цайдам хэмээх азрын нэр дэлхийн түрэг судлаач эрдэмтдийн зүрх сэтгэлийг соронздон татах болсоор даруй зуу гаруй жилийн нүүрийг үзжээ. Үүний шалтгаан юун хэмээвээс, одоогоос мянга гаруй жилийн тэртээ Монголоос Хар тэнгисийг хүртэлх уудам их нутгийг эзэгнэн, Орхон голоор төвлөрсөн хүчирхэг хаант улсыг байгуулсан түрэг угсаатны нэн хүчирхэг мандал бадралын цагт улс орноо мэргэн ухаанаар удирдан захирч явсан Билгэ хаан, түүний төрсөн дүү, цуут жанжин Күли-Тегин нарын гэрэлт хөшөө бүхий тахилын сүрлэг онгонууд чухам энэ нутгаас илрэн олдсоны учир болой. Түрэг түмний утга соёлын нэгэн гайхамшиг нь, тэд Төв Азийн нүүдэлчдийн дундаас анх түрүүн 1руни 1үо хэмээн нэршсэн, 38 үсэг бүхий авианы бичгийг зохиож түүх намтраа өөрсдөө туурвин бичих болсонд оршино. Ийм бичгийн дурсгал анх Енисей мөрний сав нутгаас олдож Енисейн бичиг хэмээн нэршсээр ирсэн бол Орхоны хөндийгээс илрэн олдсоноор дэлхий дахинаа Орхон-Енисейн бичиг нэрээр алдаршсан төдийгүй урьд емнө хэн ч тайлан уншиж чадаагүй байсан энэ бичгийн нууцыг тайлах боломж бүрджээ.
                    

    Увс нуур /Увс аймаг-Их нууруудын хотгор/

    Увс нуур /Увс аймаг-Их нууруудын хотгор/



    Увс нуур нь Монгол улсын Увс аймгийн зүүн хойд хэсэгт оршдог, Монгол орны хамгийн том нуур юм. Уртаараа 84 км, өргөнөөрөө 79 км, 3350 ам км талбай эзэлнэ. Нас нь 200 сая гэж эрдэмтэд тогтоожээ. Увс нуурт Тэс, Нарийн, Түргэн, Хархираа, Хөндлөн, Сагил, Боршоо, Хандгайт, Торхилог зэрэг их бага 38 гол цутгана. Увс нуур Их нууруудын хотгорын хойд захад байх бөгөөд далайн төвшнөөс 759 м өндөрт тогтжээ. Энэхүү нуур нь давсны нөөцтэй. Энэ нуурын хөвөөг тойрон Тэс, Зүүнговь, Малчин, Наранбулаг, Тариалан, Улаангом, Түргэн, Сагил, Давст зэрэг сумын ардууд нүүдэллэн амьдарна. Увс нуурт ногтруу, галуу, хошуу галуу, бор галуу, ангидаг, шар алаг нугас, улаан хүзүүт болон шунхан шумбуур, гэзэгт шумбуур, 362 төрлийн нүүдлийн шувууд урин дулааны улиралд ирнэ. Увс нуурын сав газарт 72 төрлийн хөхтөн амьтан байгааг эрдэмтэд тогтоожээ. 

    Төв Азийн гадагш урсгалгүй ай савын босоо бүслүүрийн бүхий л шинжийг тусгасан ландшафтын сонгодог жишээ нь Увс нуурын ай сав юм. Ай савын хамгийн нам цэг далайн төвшнөөс дээш 758,9 м, Хамгийн өндөр цэг далайн төвшнөөс дээш 4126 м өргөгдсөн Хархираа, Түргэний ноён оргил юм. Увс аймгийн нутаг дэвсгэр дэх, байгалийн өвөрмөц тогтоц, үзэсгэлэнт газар нутаг болох Түргэн уул, Алтан элс, Цагаан шувуут уул, Увс нуурыг багтаасан 679,6 мянган га газар нутгийг УИХ-ын шийдвэрийг үндэслэн Монгол Улсын Засгийн газрын 1994 оны есдүгээр тогтоолоор Увс нуурын ай савын дархан цаазат газар болгосноос гадна Оросын Холбооны Улстай хамтран, Увс нуурын сав гэдэг нэрээр ЮНЕСКО-гийн Дэлхийн өвийн жагсаалтад бүртгүүлсэн.

    XIII зуун цогцолбор, Чингис хааны морьт хөшөө, Алтан ташуур цогцолбор (Төв аймгийн Эрдэнэ сум)

     XIII зуун цогцолбор, Чингис хааны морьт хөшөө, Алтан ташуур цогцолбор (Төв аймгийн Эрдэнэ сум)

    Төв аймгийн Эрдэнэ суманд Цонжинболдог хэмээх газар бий. Энд Чингис хааны аварга том морьт хөшөө байдаг бөгөөд суурь барилгын хамт 40 метр өндөр юм. Хөшөөт цогцолборын нийт талбай 212 га. Мориных нь хөлөөр дамжин цахилгаан шатаар дээш гарч жижигхэн кино танхимд уг байгууламжийг хэрхэн яаж бүтээж эхэлсэн тухай богино хэмжээний баримтат киног үзэж сонирхоно. Дараа нь морины дэл буй талбайгаас хавь ойрын газрын байгалийн үзэмжийг тольдох боломжтой. Тэндээс Бурхан халдун уул, Дэлүүн болдог толгой, Хөдөө арал гэх мэт Чингис хааны түүхтэй холбоотой чухал дурсгалт газрууд харагддаг. Хөшөөний суурь бүхий дугуй барилга нь 36 баганатай бөгөөд энэхүү тоо нь Чингис хааны Алтан ургийн 36 хаан байсныг илэрхийлж байгаа ажээ. Барилгын дотор талд уран зургийн галерей, Хүннүгийн үеийн олдвор бүхий музей, ресторан,  хурлын танхим, уулзалтын өрөө, биллярд өрөө, бэлэг дурсгалын дэлгүүр зэрэг үзвэр, үйлчилгээний байгууллагууд байрладаг. Тус цогцолборын ерөнхий архитекторчоор Д.Эрдэнэбилэг ажилласан бөгөөд тус хөшөөт цогцолбор нь албан ёсоор 2008 оны 9 дүгээр сарын 26-ны өдөр нээлтээ хийжээ. Монголчуудын соёлын нандин өв дурсгалын нэг болох Мэгжиджанрайсаг шүтээнийг дахин залснаас хойш яг 12 жилийн дараа дахин нэг агуу гайхамшигт түүх соёлын өвийг бүтээж хойч үедээ үлдээж байгаагаараа онцлог юм. Чингис хааны хөшөөт цогцолбор нь бүрэн цогцолж дуусах үед эргэн тойронд нь орчин үеийн техник технологийн хөгжлийг харуулсан зочид буудал бүхий 200 гэрүүд байгуулж, гольфын талбай, задгай театр, хиймэл нуур, спортын талбайнууд байгуулан 10 мянган мод тарих ажээ.


    Ташуур тулсан дүр бүхий Чингис хааны хөшөөг 250 тонн ган төмрөөр бүтээсэн бөгөөд 13 жилд нэг удаа энэхүү төмөр хуудсыг солих ажээ. Одоохондоо дэлхий дээр байгаа морьт хөшөөнүүдээс хамгийн том нь болсон байна. Чингис хаан 1177 онд өөрийн дүү Хасар, Бэлгүтэй нарын хамт Хэрэйдийн ван Тоорилд бараалхан булган дээлээ бэлэглэж тусламж эрээд буцаж харих замдаа энэхүү Цонжинболдог толгойгоос нэгэн ташуур олж байсан гэх домог бий. Монгол ёсонд эр хүн ташуур олох нь ерөөл бэлгэдэлтэй үйл явдал бөгөөд сайн учралын дохио хэмээн тайлдаг байна.


    Амарбаясгалант хийд

    Амарбаясгалант хийд нь Монгол улсын Сэлэнгэ аймгийн Баруунбүрэн сумын нутагт, Бүрэнхаан уулын бэлд, Ивэн голын хөндийд орших Буддын шашны томоохон хийд юм.
    Манжийн Найралт төв хааны зарлигаар Өндөр гэгээн Занабазарын дурсгалд зориулж тухайн үед Их Хүрээ байрлаж асан газар тус хийдийн барилгуудыг бүтээжээ. 1727 онд барьж эхлэн 1736 онд дууссан.
    1937 оны их хэлмэгдүүлэлтийн үеэр хийдийн барилга ихээхэн сүйтгэгдсэн бөгөөд 207м урт, 175 м өргөнтэй хэрэм бүхий 40 гаруй сүм, дугантай байснаас өдгөө уг хэрэм дотор 28 сүм, дуган байна.[1] 1943 онд хийдийг улсын хамгаалалтанд авч, дахин сэргээх ажил 1988 онд эхэлж, бурхдын хөргийг Энэтхэгт бүтээлгэсэн байна.Сэлэнгэ аймаг Баруунбүрэн сум. Амарбаясгалант хийд /өндөр гэгээнний хийд/ Хуучин Түшээт хан аймгийн Засаг Цэрэндондовын хошуу одоогийн Сэлэнгэ аймгийн Баруунбүрэн сумын нутаг Бүрэнхан уулын өвөр Ийвэн голын хөндийд зарлигаар үйлдүүлж Жибзундамба хутагтад өргөсөн энэхүү Амарбаясгалант хийд оршдог.Монголын бурхан шашны томоохон төв болох энэхүү Амарбаясгалант хийд нь Халх монголын анхны шарын шашны хийд болох Эрдэнэзуу хийдийн дараа байгуулагдсан манай орны ууган хүрээ хийдүүдийн нэг юм.Амарбаясгалант хийдийг анх үүссэн байгуулагдсан нөхцөл шалтгаан хийгээд өргөжин дэвжсэн түүхийн тухай нэгэн эх сурвалж бичиг Улсын төв номын сангхийн гар бичмэлийн фондод эдүгээ хадгалагдаж байна.Уг бичигт “...Богд гэгээнтэн Лувсандамбийдогми Найралт Төвийн хоёрдугаар /1724/ он, хөх луу жил Халхын Хан уулын ойр Өгөөмөр хэмээх газраа Улсын эфү ван Цэвээндондовдоржийн гэрт эх хатан Цагаандарь Баяртаас хаврын дундад сарын шинийн нэгэнд үүр гийхийн цагт хувилгаан гарч мэндэлснээс буй.Эдүгээ гэрэл солонго тэргүүтэн элдэв зүйлийн сайхан билэг шинж өлзийтэй болсон гэдэг буй.Олон бүхнээр үзэн гайхамшигтай бишрэн залбирцгаасан гэдэг. Найралт Төвийн тавдугаар /1727/ он, улаагчин хонин жил Ибингийн газраа Зарлигаар сайд гаргаж хүүгийн мөнгө арван түмэн лан илгээж Жибзундамба гэгээнтнийг түүний язгуурын суусан Хүрээний газарт их хийд үйлдэж, хуврагууд цуглаж ном хэлэлцэж хурал үйлдсэн Далай лам, Банчин Эрдэнэнийн баруун этгээд оронд оршсоноор ёсчлон болгов. Богд Жибзундамба гэгээнтний арвангуравны сүүдэр ташаарсан Тэнэгрийн Тэтгэсний хоёрдугаар /1737/ оны улаагчин гал могой жил Гозун Төгсгөлт хуанди хишиг хүртээж Амарбаясгалант хийдийн гэрэлт хөшөө чулуунд Далай ламь Банчин Эрдэнийн Төвд газраа суух хууль ёсоор болгосон уг үүсгэлийг тэмдэглэж шагнав.Богд Жибзундамба хутагтын Хүрээ зүй нь Богд эзэн хааны бүтээлгэж шагнасан сүмд суулгаваас зохих бөлгөө.Гагцхүү манай Халхын нутгийн ард өөр өөрийн язгуурын нутагт хүрээ үгүй.Сүм бүтээсэн Ибингийн газар хэмээгч зах хязгаарын газраас ойр, баахан эмээлтэй бөгөөд өдгөө суусан Хүйн газар цэрэг суулгасан газраас дотогш нь нэг мянган таван зуун газар илүү алсалжээ. Хэрэв өчүүхэн хулгайчин чимээтэй болбоос жанжны захиаг үзэж Жибзундамба хутагтыг даруй Долоннуурын газраа нүүлгэж завдмуй.Богд Жибзундамба хутагтыг харгалзахад манай Халхын дөрвөн аймгаас гурван зуун цэрэг, Богд Жибзундамба хутагтын шавь нараас хоёр зуун цэрэг нийт таван зуун цэрэг, Богд Жибзундамба хутагтын шавь нараас хоёр зуун цэрэг нийт таван зуун цэрэг гаргаж засаг нэг, түшмэл хоёрыг гаргаж гаргаж өчүүхэн дайсны чимээтэй болбоос Богд Жибзундамба хутагтыг даруй харгалзан Долонннуурын газраа хүргүүлж болно.Зарлиг буулгасан нь: Халхын дөрвөн аймгийн туслагч жанжин, хан, ван, засгуудтай бүгдээр чуулган нийлж хянан хэлэлцэж хойт Хүрээний бүтээсэн сүм Ибэнгийн газраа зах хязгаарын газраас ойр баахан эмээлтэй бөгөөд Богд Жибзундамба хутагтыг эдүгээ суусан Хүйн газарт суулгая.Хэдүйгээр найрамдаж зохирсон боловч гэнэтэд санаа хувьсгаж өөр сэв шалтаг эрж болох тул Богд эзний дотоод засгийн түшмэл тэргүүлж монгол цэрэг таван зууг Богд Жибзундамба хутагтын дэргэд нэмж суулгая.Халхын цэрэг буй боловч өөр өөрийн нутаг нь хол ойр тул сэтгэл хуваагдах зүйл олон тул тэр тухайд татгалзан удаарч саатах нь магадгүй.Түшмэл манай мунхаг санаанд Халхчууд дотоод засгийн газар усыг сайтар мэдэхгүй бөгөөд бас дутагдах зүйл олон болно. Тэнгэрийн Тэтгэсний хориннэгдүгээр /1756/ он, улаан хулгана жил Хүрээний газарт наймдугаар сарын хориндөрвөнд Чингүнжавын самуун өдөөсний хойно Гозун Төгсгөлт хуандигийн Зарлигийн дагаж бүхий Халхчуудыг сургаж хөлсгөн самууран цурхирагсдыг тохинуулан суулгав.Сайшаалтай Ерөөлтийн хоёрдугаар /1797/ он, улаагчин могой жил Богд Жибзундамба гэгээнтэн бээр Амарбаясгалант хийдэд гурван зүйлийн ном бүтээв. Сайшаалтай Ерөөлтийн арвангуравдугаар /1808/ он, шар луу жил Бүрэн Засагчийн гуравдугаар /1864/ он, хөх хулгана жил, мөн дөрөвдүгээр /1865/ он, хөхөгчин үхэр жил Богд Жавзундамбын гэгээнтэн Амарбаясгалант хийдэд удаа дараа залрав. Амарбаясгалант хийдэд Бүрэнт Засагчийн хоёрдугаар /1863/ он харагчин гахай жил Чойр дацан байгуулж, Бадаргуулт Төрийн арваннаймдугаар /1892/ он хар луу жил гавжийн мяндаг олгох болжээ...” хэмээн бичсэн байна.20-р зууны эхээр Амарбаясгалант хийдэд 1000 гаруй лам сууж хурдаг байсан бөгөөд өдөр бүрийн байнгын хуралтай 30 гаруй сүм дугантай байжээ.Хийд хүрээг дагаж суурьшсан энгийн айлуудын гэр хороолол мөн Хятадын пүүс мухлагын салбар байсан гэдэг.1930-аад оны дундуур тухай үеийн төр засгаас сүм хийд лам нарын эсрэг авч явуулсан харгис бурангуй бодлогын уршигаар манай орны сүм хийдүүд устгагдан мөхөж байсан тэр үед харин 200 гаруй жилийн түүхтэй энэхүү хийдийн хурал ном хаагдсан боловч сүм дуган зэрэг байгууламжууд бүрэн бүтнээрээ үлдэж монголын төдийгүй дорно дахины буддын шашны уран барилгын томоохон дурсгал болон хойч үедээ өвлөгдөн үлджээ.1990-ээд онд монголд улсад бурхны шашин дахин дэлгэрч эхэлхэд Амарбаясгалантын хийдийн сүм дуган хурал номыг сэргээн босгож эдүгээ шинэ цагийн Амарбаясгалант хийд хурал номын үйлээ таслалгүй хурж байна.Тус хийдийг сэргээхэд Гүрдаваа Римбүүчийн оруулсан хувь нэмэр туулийн их ажээ.

    КУЛЬТЕГИНЫ ХӨШӨӨ

    КУЛЬТЕГИНЫ ХӨШӨӨ - МОНГОЛ УЛСЫН ТҮҮХ СОЁЛЫН ГАЗАР
    Архангай аймгийн Хашаат сумын нутагт Хархориноос хойш 47 километрт Хөгшин Орхон голын зүүн эрэг, Цайдам нуурын баруун өмнө байдаг. Уг цогцолборын гэрэлт хөшөөнүүд нь “Хөшөө цайдмын дурсгал”, “Орхоны хөндийн дурсгал” гэдэг нэрээр алдартай бөгөөд 100 гаруй жилийн турш судлан шинжилсээр иржээ. 1958 онд Монгол–Чехословакийн хамтарсан судалгааны баг уг цогцолборыг бараг бүхэлд нь малтан судалсан. Культегины бичээс бүхий хөшөөний дээд хэсэгт эвхэрсэн хоёр лууг чимэглэж, бичээсийг голлуулан Ашина овгийн тамга болох янгирын дүрсийг сийлжээ. Хөшөөний өндөр нь 3.33 метр, өргөн нь 1.32 метр, зузаан нь 0.46 метр. Гурван талдаа нийт 68 мөр, 10 мянган үсэг зурлага бүхий руни бичээстэй. 1-13 мөрийг бага бичээс, 14-68 мөрийг их бичээс гэж судлаачид нэрлэдэг. Анх мэлхий чулуун дээр тамга бүхий нүүрэн талыг наран ургах зүг харуулан босгосон байжээ. Культегин гэдэг нь Түрэг улсын жанжин бөгөөд 684 онд төржээ. 16 настайгаасаа төрийн хэрэгт зүтгэж эхэлсэн ба ухаалаг, авъяаслаг жанжин байсан. Тэрээр 731 онд 47 настай таалал төгсөхөд тахилын онгон цогцолбор, шүтээний сүмийг түүний ах Билгэ хаан 732 онд дүүгийнхээ дурсгалд зориулан босгож ач хүү Йолуг тегин 20 хоног ухаж сийлжээ.
    716 онд хожуу үеийн Түрэг улсын Капаган хаан Туулын хөвөөн дэх ордондоо босогчдод алагдахад түүнийг 698 онд “Тардушын шад” цол зүүсэн Элтерэс хааны ууган хүү Билгэ залган авах ёстой байв. Гэвч Капаган хааны шадар туслагчид түүний хүү Бегю-г хаан ор суулгажээ. Ийнхүү хууль ёс зөрчсөнд Билгэ хааны дүү Культегин орд өргөөг дайрч Бегю хааныг алж өөрийн ах Билгэ-г хаан ширээнд залсан байна. Культегин зүүн жигүүрийн ноён, бүх цэргийн жанжин болжээ. Билгэ хаан эцгийнх нь байгуулсан төр улс мөхлийн ирмэгт тулаад байсан хүнд цаг үед хаан ор суусан ба харъяанд нь байсан аймгууд бослого гарган тэмцэж байлаа. Түрэгийн үндсэн аймгууд ч үймээн хямралд орсон байв. Билгэ хаан энэ бүх байдлаас бэрхшээж хаан ширээнд дүү Культегинийг суулгахыг санал болгосон ч тэрбээр хаан ор залгах уламжлалт ёсыг зөрчихийг бодсонгүй. Билгэ хаан шийдвэртэй арга хэмжээ авч байсан ч бүх эрх мэдэл Культегиний гарт байв. Культегины тушаалаар өмнөх Капаган хааны ураг төрлийнхөн, түүний ойр шадар хүмүүсийг албан тушаалаас нь буулгаж хүйс тэмтрэн устгажээ. Эдний дундаас ганцхан Тоньюкук зөвлөхийг хөндсөнгүй. Учир нь Тоньюкук Билгэ хааны хадам эцэг байснаас гадна ард нийтээр түүнийг хүндэтгэн эмээдэг байсныг харгалзсан ба хэсэг хугацааны дараа Тоньюкукыг мөн төрийн зөвлөх болгожээ. Ингээд ах дүү хоёр бослого үймээнийг дарж улсыг амаржуулан их хэргийг бүтээж явжээ.

    Культегин бол ухаалаг, авъяаслаг цэргийн жанжин бөгөөд 731 онд 49 насандаа таалал төгсчээ. Билгэ хаан дүүгээ өнгөрөхөд ихэд гашуудан дүүгийнхээ дурсгалд зориулан гэрэлт хөшөө босгуулж тахилын цогцолбор, шүтээний сүмийг 732 онд байгуулжээ. Цогцолборын урт 67м, өргөн 29м, 1м зузаан тоосгон хэрэмтэй, түүний гадуур шуудуугаар хүрээлэгдсэн байжээ. Цогцолборын голд наран ургах зүгт харуулан Культегины гэрэлт хөшөөг байрлуулсан бөгөөд энэ нь суурь яст мэлхийний хамт 383см өндөр, 132см өргөн, 46см зузаан ба дээд хэсгийг эвхэрсэн луугаар чимэглэж, бичээсийг голлуулан Ашина овгийн тамга болох янгирын дүрс сийлж гурван талд нь нийт 68 мөрөнд 10 мянган руни үсэг зурлага бүхий бичээсийг бичжээ.
    Судлаачид 1-13 дугаар мөрийг “бага бичээс”, 14-68 дугаар мөрийг “их бичээс” гэж нэрлэдэг бх эл бичээсийг Культегины ач хүү Ёолуг Тегин 20 хоног сийлж, Түрэг төрт улсаа хэрхэн байгуулсан, Культегин арван зургаан наснаасаа улсын хэрэгт оролцож ямар овог аймаг, улс орныг байлдан эзэлсэн, хэрхэн тулалдсан, ямар зүсмийн морьд унадаг байсан, өдөр шөнийг үл хайхран улсынхаа төлөө хэрхэн зүтгэж, ядуусыг баян, өнчнийг өнөр болгож, тойгтныг сөхрүүлж, толгойтныг бөхийлгөж хаан төрийг байгуулалцаж, наран ургах зүгээс наран шингэх зүг хүртэлх өргөн уудам газар нутгийг захиран дээд тэнгэрээс дарах аюулгүй, доод газраас цөмрөх айдасгүй амар жимэр болгон хүчирхэг улсыг байгуулсан тухай, Культегиныг оршуулах үед ах Билгэ хаан хэрхэн яаж эмгэнэн гашуудаж байсан тухай, түүний оршуулгын ёслолд гадаадаас ирж оролцсон зочдыг хүртэл дурдан өгүүлжээ. Бичээсийн төгсгөлд “Бо битиг битигме атысы йоллыг тигин” гэж байдаг нь “энэ бичгийг бичигч нь (Куль-тегиний) ач Йоллыг-тегин” гэсэн утга юм.

    Культегиний бичээст буй нэгэн сургамжтай өгүүлэмж бий. “...Түрэг хүмүүсийн хагас нь баруунаа ... Түни талд суурьшия гэхэд зарим муу хүн “... хол сууваас табгач иргэд муу эд өгнө, ойр сууваас сайн эд өгнө” хэмээн сургаж байв. ... Билэггүй (мулгуу, ухвар мөчид) хүмүүс Табгач улсад ойр очин Түрэгийн олон овог аймаг сөнөв ...” гэсэн байдаг.  Уран үг, зөөлөн торгоороо холын улсыг хууран ойртуулж муу занд сургадаг табгачуудын башир аргаас болж дахин Табгач улсад эзлэгдсэн биз ээ!

    Культегиний бага бичээст “... Өтүкений газар сууж (Табгач улс руу) аян жингээ илгээж (алба гувчуураа авч) байвал (аяа, түрэг хүн чамд) ямар ч зовлон үгүй. Өтүкений хөвчид байх аваас улсаа мөнхөд захирч сууна чи” гэж сургамжилсан байдаг. Энэ санаагаа улам тод томруун болгохын үүднээс “..Аяа түрэг түмэн цатгалан ... (Табгач улс руу) үнэндээ өлсгөлөн (зовлон) мэдэхгүй ... тийм л байдаг учир түрэг аймгийнхныг нэгтгэн төвхнүүлэв. ... Тэр цагт манай боолууд (өөсвээн) боолтой, манай шивэгчингүүд (өөсвээн) шивэгчинтэй байв ...” гэж дурдсан байдаг.

    Бичээсийн төгсгөлд, “...Түрэг овог аймгуудыг нэгтгэн төр улсаа хэрхэн захирсныг би энд сийлүүлэн бичүүлэв. Та нарын зарим нь дахин төөрөлдөн сарниузай гэж дахин сануулан энд сийлүүлэв ... Үүнийг үзээд мэдэгтүн!” гэж өгүүлсэн байдаг.

    Гэрэлт хөшөөний доор суурь болгон бүтээсэн мэлхий чулуунд мөн адил Түрэг бичээс байх бөгөөд түүнийг 1979 онд анх судалж, Б.Базылхан тайлан орчуулжээ. Зарим бичээс маш бүдгэрсэн тул бүрэн тайлж уншиж чадаагүй байна. Тахилын цогцолборын урт нь 67 метр, өргөн нь 29 метр талбай бүхий 1 метр зузаан тоосгон хэрэмтэй, түүний гадуур шуудуугаар хүрээлэгдсэн бөгөөд хэрмийн доторхи сул зайг бүхэлд нь 32 х 32 х 6 сантиметр хэмжээтэй тоосгоор бүрсэн байжээ. Цогцолбороос шавар сав, төмөрөөр хийсэн аж ахуйн болон гоёл чимэглэлийн зүйлс, вааран дээврийн хэсэг, тосгуур, ваар сав зэрэг олдворууд олдсон. Хөшөөнүүд нь тухайн үеийн хүмүүсийн бодит дүр төрх, хувцас хэрэглэл гоёл чимгийг бодитойгоор илэрхийлсэн байдаг.

    Увс нуур, Их нууруудын хотгор

    Увс нуур (Тува хэлУспа-ХольАнгли хэлLake Uvs) нь далайн түвшнээс дээш 753 метр өндөр орших, 3350 ам дөрвөлжин километр нутаг дэвсгэр бүхий Монгол улсын хамгийн том нуур юм. Нуурын зүүн хойд хэсэг нь ОХУ-ын Бүгд Найрамдах Тува Улсад хамаарагддаг. Тус сав газрын хамгийн том хот нь Улаангом юм. Увс нуур нь олон сая жилийн өмнөх аварга том тэнгисийн үлдэгдэл бөгөөд ихээхэн давсархаг, гүехэн устай байдаг.

    Дэлхийн өвийн IX, X шалгууруудыг хангасан тул 27-р чуулганаар 769 дэх байршлаар бүртгэн, Европ, Умард Америкийн бүс нутгийн байгалийн цогцолбор өвд оруулсан байна.
    Увс нуур нь Евроазийн тал нутгийн байгалийн унаган төрхийг хамгийн сайн хадгалан үлдээсэн 700'000 хавтгай дөрвөлжин километр нутгийг хамрах Увс нуурын сав газрын төв нь билээ. Энд дэлхийн хамгийн хойд захын цөл, хамгийн өмнөд захын тундр оршдог. Увс нуурын савд олон жижиг нуурууд багтдаг ба тэдгээрийн нэг болох Үүрэг нуур нь далайн түвшнээс дээш 1450 метр өндөрт оршдог. Энэ нуурууд нь Төв Азийн гадагшаа урсгалгүй нуурууд бөгөөд усны шувуудын нүүдлийн маш чухал нутаг болдог байна.

    Увс нуур нь Их нууруудын хойд хагаст, Увс аймгийн зүүн хойд хэсэгт орших бөгөөд талбайн хэмжээгээрээ Монголд хамгийн том нь буюу 84 км урт, 79 км өргөн, 3350 ам.дөр.км хэмжээтэй. Увс нуур нь гадагш урсгалгүй тогтмол, далайн давснаас даруй 5 дахин их давстай нуур юм. Увс нууранд ТэсНарийнХархирааТүргэнСагильБоршооХөндлөнТорхилог зэрэг том жижиг 38 гол горхи цутгадаг. Нуурын хөвөөнд хужирдавс элбэгтэй, зэгсдэрс, бут, сөөг, өлөн, шагшуурга, бургасулиас зэрэг ургамалтай. Увс нууранд хунцаст дэглийхалбаган хошуутногтруугалуушар алаг нугас зэрэг 362 төрлийн нүүдлийн шувуу, 72 төрлийн хөхтөн амьтан амьдардаг. Хан хөхийн нуруу нь Их нууруудын хотгор уруу түрэн орж, Увс болон Хяргас нууруудын хотгорыг зааглана. Хяргас нуур нь хойд хэсэгтээ зөөлөн элсэрхэг, өмнө хэсэгтээ чулуурхаг, чулуун аралтай. Нууранд Алтайн загасмонгол хадраносманнохой сугасдавжаа сугасшар загас зэрэг олон төрлийн загас, жараахай амьдардаг.

    Тус сав газар нь Сибирь болон Төв Азийн гео уур амьсгалыг хооронд нь зааглах хил хязгаар болдог бөгөөд зундаа агаарын температур 47 хэм хүрдэг бол өвөлдөө -58 хэм хүрдэг байна. Ийм хатуу ширүүн уур амьсгалтай ч 400 орчим зүйл шувуу, дэлхий дахинаа маш ховордсон цасны ирвэсаргальянгир тэргүүтэй 100 орчим зүйл хөхтөн амьтны амьдрах орчин болдог.

    Увс нуурын савд хүн амын нягтшил бага, аж үйлдвэрийн салбар хөгжөөгүй, оршин суугчид нь эртний уламжлалт нүүдлийн ахуйгаа өнөөг хүртэл орхиогүй байгаа нь тус бүсийн экосистем онгон төрхөө хадгалан үлдэхэд чухал нөлөө үзүүлсэн байна. 2003 онд ЮНЕСКО-оос Увс нуурын сав газрын Дэлхийн өвд бүртгэн авсан байна. Энэ сав газрын талаар цохон тэмдэглэхдээ “…Төв Азийн хамгийн том хөндөгдөөгүй усны хагалбар, дэлхийн түүхэнд тод ул мөр үлдээсэн нүүдэлчид ХүннүТүрэгСкифүүдийн уугуул нутаг болох Увс нуурын сав нь байгалийн үзэмж төгсөөс гадна 40000 гаруй археологийн дурсгалуудыг агуулдаг билээ…” гэсэн байна.

    Их нууруудын хотгор нь баруун Монголд байрлах хагас хуурай хотгор газар. УвсХовдЗавханГовь-Алтай аймгуудын нутаг дэвсгэрт багтдаг. Баруун талаараа Алтайн нуруу, зүүн талаараа Хангайн нуруу, хойд талаараа Тагны нуруунуудаар хүрээлэгдэх ба д.т.д. 750 -аас 2000 м хүртэлх өндөр бүхий 100,000 км² орчим талбайтай нутаг юм. Хотгорын зарим хэсэг нь Оросын нутаг дэвсгэрт байрладаг.
    Хотгорт Увс нуурХяргас нуурДөргөн нуур гэсэн давст; Хар-Ус нуурХар нуурАйраг нуур гэсэн цэнгэг уст нуурууд багтана. Мөн 14,000 км² намаг, элсэрхэг нутагтай. Хойд хэсэг нь тал нутаг байх бол өмнөд хэсэг нь ихэвчлэн хагас цөл, цөлөрхөг нутаг байна. Ховд голЗавхан голТэс голууд нь энэ нутгаар урсах хамгийн том голууд юм.
    Тус хотгор нь цэнгэг усны томоохон ай сав газар бөгөөд төв азийн чухал ус намгархаг газруудыг өөртөө агуулна. Зэгс шагшуурга ихтэй хоорондоо холбогдсон нуур, голууд нь энэ ус намгархаг газрыг бүрдүүлнэ. Устах аюулд орсон хэд хэдэн нүүдлийн шувууд ихээр нутагладаг, үүнд: Халбаган хошуут (Platalea leucorodia), Хар өрөвтас (Ciconia nigra), Загасч явлиг (Pandion haliaetus), Усны цагаан сүүлт бүргэд (Haliaeetus albicilla), Хошуу галуу (Anser cygnoides), and Хээрийн галуу (Anser indicus). Тус нутагт хэдхэн тооны цагаан хотон (Pelecanus onocrotalus) үлджээ. Загас, ургамал элбэг гол нууруудын сав газарт өндөглөнө

    Алтай таван богд

    Алтай таван богд уул: Алтай таван богд уул нь Баян-Өлгий аймгийн Улаанхус сумын нутагт байрладаг ба түүний биологийн тогтоц төрөл зүйл нь Монголд байхгүй өвөрмөц. Энэ нь таван ноён оргилоос бүрддэг юм.Хад чулуун дээр нь сүг зургууд, элдэв тамга тэмдэг, үсэг зурлага элбэг байдаг. Эдгээр нь 2500-3000 жилийн өмнөх түүх соёлын өв юм. Алтайн нурууны буган хөшөө нь Хангайн нурууны буган хөшөөнөөс ялгарах зүйл байдаг ба тэр нь бугын оронд адууг зурсан байдаг. Мөн адил сэлэм зурсан байх бөгөөд хөшөөний нүүрэн талын дээд өнцөгт том нар, жижиг сар, заримдаа нарыг харвасан сум сийлсэн байдаг. Тус цогцолбор газарт эртний болон Хүннү, Түрэг, Уйгар, Монголын эзэнт гүрний үед хамаарах цаг үе нь нарийн сайн тогтоогдоогүй булш бунхан их байдаг. Могойт, Онхотын хөндийд 30 гаруй хүн чулуутай булш бий. Хотон нуурын орчимд 2 хүн чулуутай, дүрс хэлбэр нь маш сонирхолтой булш бунхан байдаг бол Шар булаг, Ёлтын Харбайн салаа, Чихэртэй, Жаланаш, Сонгинотын орчимд хүн чулуу бүхий булшнууд байдаг. Казак, Тува үндэстний өлгий нутаг учраас тэдгээрийн ахуй амьдрал, зан заншил, амьдрах арга барилтай танилцуулах зорилгоор аяллын хөтөлбөрийг баяжуулах бүрэн боломжтой. Тус бүс нутагт уулын спортын аяллыг түлхүү хөгжүүлсээр ирсэн бөгөөд Хүйтэн оргилд анх 1956 онд Монголын уулчид мөрөө гаргаснаас хойш эдүгээ хүртэл 700 гаруй уулчид гарчээ.

    Тэрхийн цагаан нуур, хорго

    Тэрхийн цагаан нуур, хорго: Хоргын тогоо нь Архангай аймгийн Тариат сумын нутагт оршдог. Гарал үүслийн хувьд девоны үеийн боржин чулуу, дөрөвдөгч галавын галт уулын чулуулгаас тогтоно. Унтарсан галт уулын гүнзгийн өрх, хүрмэн хад, цохио, ангал, агуй хоргодох газар ихтэй тул Хорго гэж нэрийджээ. Амсар нь 300-400 метр бол гүн нь 70-80 метр. Харин гадна талын налуу нь 35-40 хэм бол тогооны дотор талын налуу нь 45-50 хэм аж. Тэрхийн цагаан нуур нь далайн төвшнөөс дээш 2060 метр өндөрт байдаг. Энэ нуурт 10 гол цутгадаг, цэвэр устай, урт нь 16 км, өргөн нь 5-6 км, гүн нь 6-20 метр. Ганц гол эх авч урсдаг бөгөөд энэ нь Суман гол юм. Энэхүү нуур голдоо жижиг аралтай ажээ.




















    Хөвсгөл нуур

    Хөвсгөл нуур: Монгол Улсын хамгийн гүн, цэнгэг уст нуур. Нийт усны эзлэхүүн 381 мянган шоо метр бөгөөд дэлхийн нийт цэнгэг усны 1 хувь болно. Хөвсгөл нууранд нийт 46 гол горхи цутгах бөгөөд ганцхан Эгийн гол эх авч урсан Сэлэнгэ мөрөнд цутгадаг билээ