Дэлхийн Өвийн Хороо 2004 оны 7 дугаар сарын 1-ний хуралдаанаар “Орхоны Хөндийн Соёлын Дурсгалт Газар”-ыг ЮНЕСКО-гийн Дэлхийн өвд бүртгэн авч хүн төрөлхтний нийтлэг үнэ цэнэ бүхий соёлын гайхамшигт дурсгал мөн гэдгийг дэлхий дахинд зарлан тунхагласан болно. Эртний түүхт Орхоны Хөндий нь Төв Азид малчин удамт нүүдэлчдийн томоохон улс гүрнүүд төр засаг, худалдаа, арилжаа, соёл, шашин шүтлэгийн гол төвүүдээ үүсгэн хөгжүүлж ирсний болон Өрнө Дорнын хийгээд соёл иргэншлүүдийн хоорондын харилцаа, холбооны гол уулзвар газар болж байсны түүхэн гэрч нотолгоо төдийгүй Суут Богд Чингисийн байгуулсан Монголын Эзэнт Гүрний нийслэл алдарт Хархорумын нандин дурсгалыг хадгалж байдгаараа Дэлхий дахинаа түгээмэл үнэ цэнэ бүхий хосгүй гайхамшигт дурсгалт нутаг юм.
Хөшөө цайдам: Орхонголын үржил шимт хөндий, Цайдам нуурын баруун биед орших Хөшөө Цайдам хэмээх азрын нэр дэлхийн түрэг судлаач эрдэмтдийн зүрх сэтгэлийг соронздон татах болсоор даруй зуу гаруй жилийн нүүрийг үзжээ. Үүний шалтгаан юун хэмээвээс, одоогоос мянга гаруй жилийн тэртээ Монголоос Хар тэнгисийг хүртэлх уудам их нутгийг эзэгнэн, Орхон голоор төвлөрсөн хүчирхэг хаант улсыг байгуулсан түрэг угсаатны нэн хүчирхэг мандал бадралын цагт улс орноо мэргэн ухаанаар удирдан захирч явсан Билгэ хаан, түүний төрсөн дүү, цуут жанжин Күли-Тегин нарын гэрэлт хөшөө бүхий тахилын сүрлэг онгонууд чухам энэ нутгаас илрэн олдсоны учир болой. Түрэг түмний утга соёлын нэгэн гайхамшиг нь, тэд Төв Азийн нүүдэлчдийн дундаас анх түрүүн 1руни 1үо хэмээн нэршсэн, 38 үсэг бүхий авианы бичгийг зохиож түүх намтраа өөрсдөө туурвин бичих болсонд оршино. Ийм бичгийн дурсгал анх Енисей мөрний сав нутгаас олдож Енисейн бичиг хэмээн нэршсээр ирсэн бол Орхоны хөндийгээс илрэн олдсоноор дэлхий дахинаа Орхон-Енисейн бичиг нэрээр алдаршсан төдийгүй урьд емнө хэн ч тайлан уншиж чадаагүй байсан энэ бичгийн нууцыг тайлах боломж бүрджээ.
No comments:
Post a Comment