Wednesday, May 10, 2017

Увс нуур, Их нууруудын хотгор

Увс нуур (Тува хэлУспа-ХольАнгли хэлLake Uvs) нь далайн түвшнээс дээш 753 метр өндөр орших, 3350 ам дөрвөлжин километр нутаг дэвсгэр бүхий Монгол улсын хамгийн том нуур юм. Нуурын зүүн хойд хэсэг нь ОХУ-ын Бүгд Найрамдах Тува Улсад хамаарагддаг. Тус сав газрын хамгийн том хот нь Улаангом юм. Увс нуур нь олон сая жилийн өмнөх аварга том тэнгисийн үлдэгдэл бөгөөд ихээхэн давсархаг, гүехэн устай байдаг.

Дэлхийн өвийн IX, X шалгууруудыг хангасан тул 27-р чуулганаар 769 дэх байршлаар бүртгэн, Европ, Умард Америкийн бүс нутгийн байгалийн цогцолбор өвд оруулсан байна.
Увс нуур нь Евроазийн тал нутгийн байгалийн унаган төрхийг хамгийн сайн хадгалан үлдээсэн 700'000 хавтгай дөрвөлжин километр нутгийг хамрах Увс нуурын сав газрын төв нь билээ. Энд дэлхийн хамгийн хойд захын цөл, хамгийн өмнөд захын тундр оршдог. Увс нуурын савд олон жижиг нуурууд багтдаг ба тэдгээрийн нэг болох Үүрэг нуур нь далайн түвшнээс дээш 1450 метр өндөрт оршдог. Энэ нуурууд нь Төв Азийн гадагшаа урсгалгүй нуурууд бөгөөд усны шувуудын нүүдлийн маш чухал нутаг болдог байна.

Увс нуур нь Их нууруудын хойд хагаст, Увс аймгийн зүүн хойд хэсэгт орших бөгөөд талбайн хэмжээгээрээ Монголд хамгийн том нь буюу 84 км урт, 79 км өргөн, 3350 ам.дөр.км хэмжээтэй. Увс нуур нь гадагш урсгалгүй тогтмол, далайн давснаас даруй 5 дахин их давстай нуур юм. Увс нууранд ТэсНарийнХархирааТүргэнСагильБоршооХөндлөнТорхилог зэрэг том жижиг 38 гол горхи цутгадаг. Нуурын хөвөөнд хужирдавс элбэгтэй, зэгсдэрс, бут, сөөг, өлөн, шагшуурга, бургасулиас зэрэг ургамалтай. Увс нууранд хунцаст дэглийхалбаган хошуутногтруугалуушар алаг нугас зэрэг 362 төрлийн нүүдлийн шувуу, 72 төрлийн хөхтөн амьтан амьдардаг. Хан хөхийн нуруу нь Их нууруудын хотгор уруу түрэн орж, Увс болон Хяргас нууруудын хотгорыг зааглана. Хяргас нуур нь хойд хэсэгтээ зөөлөн элсэрхэг, өмнө хэсэгтээ чулуурхаг, чулуун аралтай. Нууранд Алтайн загасмонгол хадраносманнохой сугасдавжаа сугасшар загас зэрэг олон төрлийн загас, жараахай амьдардаг.

Тус сав газар нь Сибирь болон Төв Азийн гео уур амьсгалыг хооронд нь зааглах хил хязгаар болдог бөгөөд зундаа агаарын температур 47 хэм хүрдэг бол өвөлдөө -58 хэм хүрдэг байна. Ийм хатуу ширүүн уур амьсгалтай ч 400 орчим зүйл шувуу, дэлхий дахинаа маш ховордсон цасны ирвэсаргальянгир тэргүүтэй 100 орчим зүйл хөхтөн амьтны амьдрах орчин болдог.

Увс нуурын савд хүн амын нягтшил бага, аж үйлдвэрийн салбар хөгжөөгүй, оршин суугчид нь эртний уламжлалт нүүдлийн ахуйгаа өнөөг хүртэл орхиогүй байгаа нь тус бүсийн экосистем онгон төрхөө хадгалан үлдэхэд чухал нөлөө үзүүлсэн байна. 2003 онд ЮНЕСКО-оос Увс нуурын сав газрын Дэлхийн өвд бүртгэн авсан байна. Энэ сав газрын талаар цохон тэмдэглэхдээ “…Төв Азийн хамгийн том хөндөгдөөгүй усны хагалбар, дэлхийн түүхэнд тод ул мөр үлдээсэн нүүдэлчид ХүннүТүрэгСкифүүдийн уугуул нутаг болох Увс нуурын сав нь байгалийн үзэмж төгсөөс гадна 40000 гаруй археологийн дурсгалуудыг агуулдаг билээ…” гэсэн байна.

Их нууруудын хотгор нь баруун Монголд байрлах хагас хуурай хотгор газар. УвсХовдЗавханГовь-Алтай аймгуудын нутаг дэвсгэрт багтдаг. Баруун талаараа Алтайн нуруу, зүүн талаараа Хангайн нуруу, хойд талаараа Тагны нуруунуудаар хүрээлэгдэх ба д.т.д. 750 -аас 2000 м хүртэлх өндөр бүхий 100,000 км² орчим талбайтай нутаг юм. Хотгорын зарим хэсэг нь Оросын нутаг дэвсгэрт байрладаг.
Хотгорт Увс нуурХяргас нуурДөргөн нуур гэсэн давст; Хар-Ус нуурХар нуурАйраг нуур гэсэн цэнгэг уст нуурууд багтана. Мөн 14,000 км² намаг, элсэрхэг нутагтай. Хойд хэсэг нь тал нутаг байх бол өмнөд хэсэг нь ихэвчлэн хагас цөл, цөлөрхөг нутаг байна. Ховд голЗавхан голТэс голууд нь энэ нутгаар урсах хамгийн том голууд юм.
Тус хотгор нь цэнгэг усны томоохон ай сав газар бөгөөд төв азийн чухал ус намгархаг газруудыг өөртөө агуулна. Зэгс шагшуурга ихтэй хоорондоо холбогдсон нуур, голууд нь энэ ус намгархаг газрыг бүрдүүлнэ. Устах аюулд орсон хэд хэдэн нүүдлийн шувууд ихээр нутагладаг, үүнд: Халбаган хошуут (Platalea leucorodia), Хар өрөвтас (Ciconia nigra), Загасч явлиг (Pandion haliaetus), Усны цагаан сүүлт бүргэд (Haliaeetus albicilla), Хошуу галуу (Anser cygnoides), and Хээрийн галуу (Anser indicus). Тус нутагт хэдхэн тооны цагаан хотон (Pelecanus onocrotalus) үлджээ. Загас, ургамал элбэг гол нууруудын сав газарт өндөглөнө

Алтай таван богд

Алтай таван богд уул: Алтай таван богд уул нь Баян-Өлгий аймгийн Улаанхус сумын нутагт байрладаг ба түүний биологийн тогтоц төрөл зүйл нь Монголд байхгүй өвөрмөц. Энэ нь таван ноён оргилоос бүрддэг юм.Хад чулуун дээр нь сүг зургууд, элдэв тамга тэмдэг, үсэг зурлага элбэг байдаг. Эдгээр нь 2500-3000 жилийн өмнөх түүх соёлын өв юм. Алтайн нурууны буган хөшөө нь Хангайн нурууны буган хөшөөнөөс ялгарах зүйл байдаг ба тэр нь бугын оронд адууг зурсан байдаг. Мөн адил сэлэм зурсан байх бөгөөд хөшөөний нүүрэн талын дээд өнцөгт том нар, жижиг сар, заримдаа нарыг харвасан сум сийлсэн байдаг. Тус цогцолбор газарт эртний болон Хүннү, Түрэг, Уйгар, Монголын эзэнт гүрний үед хамаарах цаг үе нь нарийн сайн тогтоогдоогүй булш бунхан их байдаг. Могойт, Онхотын хөндийд 30 гаруй хүн чулуутай булш бий. Хотон нуурын орчимд 2 хүн чулуутай, дүрс хэлбэр нь маш сонирхолтой булш бунхан байдаг бол Шар булаг, Ёлтын Харбайн салаа, Чихэртэй, Жаланаш, Сонгинотын орчимд хүн чулуу бүхий булшнууд байдаг. Казак, Тува үндэстний өлгий нутаг учраас тэдгээрийн ахуй амьдрал, зан заншил, амьдрах арга барилтай танилцуулах зорилгоор аяллын хөтөлбөрийг баяжуулах бүрэн боломжтой. Тус бүс нутагт уулын спортын аяллыг түлхүү хөгжүүлсээр ирсэн бөгөөд Хүйтэн оргилд анх 1956 онд Монголын уулчид мөрөө гаргаснаас хойш эдүгээ хүртэл 700 гаруй уулчид гарчээ.

Тэрхийн цагаан нуур, хорго

Тэрхийн цагаан нуур, хорго: Хоргын тогоо нь Архангай аймгийн Тариат сумын нутагт оршдог. Гарал үүслийн хувьд девоны үеийн боржин чулуу, дөрөвдөгч галавын галт уулын чулуулгаас тогтоно. Унтарсан галт уулын гүнзгийн өрх, хүрмэн хад, цохио, ангал, агуй хоргодох газар ихтэй тул Хорго гэж нэрийджээ. Амсар нь 300-400 метр бол гүн нь 70-80 метр. Харин гадна талын налуу нь 35-40 хэм бол тогооны дотор талын налуу нь 45-50 хэм аж. Тэрхийн цагаан нуур нь далайн төвшнөөс дээш 2060 метр өндөрт байдаг. Энэ нуурт 10 гол цутгадаг, цэвэр устай, урт нь 16 км, өргөн нь 5-6 км, гүн нь 6-20 метр. Ганц гол эх авч урсдаг бөгөөд энэ нь Суман гол юм. Энэхүү нуур голдоо жижиг аралтай ажээ.




















Хөвсгөл нуур

Хөвсгөл нуур: Монгол Улсын хамгийн гүн, цэнгэг уст нуур. Нийт усны эзлэхүүн 381 мянган шоо метр бөгөөд дэлхийн нийт цэнгэг усны 1 хувь болно. Хөвсгөл нууранд нийт 46 гол горхи цутгах бөгөөд ганцхан Эгийн гол эх авч урсан Сэлэнгэ мөрөнд цутгадаг билээ